Д.Чойжамц: Энэхүү шашин хоорондын түүхэн уулзалт нийт хүн төрөлхтний төлөө эв эеэр хамтран ажиллах их урам зоригийг өгсөн гэдэгт гүнээ итгэж байна

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
20
legacy:hamba choijamts/чой1 (4).jpg

Гэгээн Ширээт улсын төрийн тэргүүн Пап Францисын Монгол Улсад хийж буй төрийн айлчлал гурав дахь өдрөө үргэлжилж буй. Өнөөдөр шашин хоорондын уулзалт болсон бөгөөд энэ үеэр Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Д.Чойжамц дараах үгийг хэлсэн юм.

"Өнөөдрийн энэхүү шашин хоорондын түүхэн уулзалт даян дэлхийн олон шашинтнуудад нийт хүн төрөлхтний төлөө эв эеэр хамтран ажиллах их урам зоригийг өгсөн гэдэгт гүнээ итгэж байна. Монгол Улсад төрийн айлчлул хийж буй Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн Пап Францис таны өлмий бат оршиг" хэмээв.

legacy:hamba choijamts/чой1 (5).jpg legacy:hamba choijamts/чой1.jpg legacy:hamba choijamts/чой1 (3).jpg legacy:hamba choijamts/чой1 (2).jpg legacy:hamba choijamts/чой1 (1).jpg