“Хаан банк“-ны салбарын ажилтан кассаас их хэмжээний мөнгө ашиглаж, цахим мөрийтэй тоглоом тоглосон гэх хэргийг ШАЛГАЖ байна

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
50
legacy:khaan bank/378192178_3315323158759849_6777902579847948914_n.png

Өчигдөр нэгэн иргэн цахим хуудастаа "ХААН банкны теллер банкны болон бусдын нийлсэн 300.000.000 гаруй төгрөгөөр онлайн покер тоглочихож. Баянхонгорын Эрдэнэцогт суманд" хэмээн мэдээлсэн.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтнээс тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын банкны ажилтан кассаас их хэмжээний мөнгө ашиглаж цахим мөрийтэй тоглоом тоглосон байж болзошгүй байна” гэх гомдол, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус аймгийн цагдаагийн газраас дээрх гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" хэмээлээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    МАН ынхан банкны мөнгөөр тоглодог худгайлдаг луйварддаг зуршилтай . одоогийн дарга нар Сөүлийн казинод тоглосныг мартаагүй биздээ. Хөгжлийн банкны мөнгөөрч тоглосон. Монголд хулгайч байгаа сонин биш. Хулгайчийг хуулиар шиитгэдэггүй маш сонин

  • З
    Зочин

    Мөрийтэй тоглом ийм балагтай шүү залуусаа албан тушаалаа урвуулан ашигласан бна

  • З
    Зочин

    Хаан банк тоглуулад бга биш биздэ хувь хүний хариуцлага шүүдээ

    • O
      ok88

      bank telleree hyanaj chadahgui bol bid nar yund ni itgej mongoo hadgaluulhavde

  • З
    Зочин

    энэ хаан банкнаас татгалзаачэээ...