Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Т.Бадамжунай “УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан 2018 оны хавар Б.Ганхуягийг ЭТТ компанийн захирал болоход нь Ерөнхий сайдад хэлж өгөөч гэсэн хүсэлт тавьсан“ гэж МЭДҮҮЛЭГ ӨГЧЭЭ...
10

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Хуралдааны үеэр Т.Аюурсайханы өмгөөлөгч "Т.Бадамжунай "УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан 2018 оны хавар Б.Ганхуягийг ЭТТ компанийн захирал болоход нь Ерөнхий сайдад хэлж өгөөч гэсэн хүсэлт тавьсан" гэж МЭДҮҮЛЭГ ӨГСӨН" талаар ярилаа.
Тодруулбал, Б.Ганхуяг нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байгаад 2018 оны тавдугаар сараас ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР томилогдсон байдаг.
Сануулахад, Тухайн үед Ерөнхий сайдаар одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ажиллаж байв.

.webp)
.webp)
