3 настай хүүг зодсон хэргийг прокурорт буцаажээ

 Хууль эрх зүй
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:TSEG/3 nastai huu/9F08BF39-B93A-4D4B-8DEF-237B89591907.jpg

Энэ оны гуравдугаар сарын 08-ны өдөр ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулсан гурван настай хүү ГССҮТ-д ухаангүй байдалтай хүргэгдэн ирсэн байдаг. Одоогоор хүү Турк улсад эмчлүүлж байгаа хэдий ч биеийн байдал нь хүнд байгаа юм.

Харин хүүг зодсон этгээдийг эрүүгийн тухай хуулийн 11.1, 12.1-ийн 4-т заасан үндэслэлээр шалгаж байсан юм. Тэгвэл уг хэргийг нотлох баримт дутуу гэж үзэн прокурорт буцаажээ.

Сануулахад, хүүг зодсон этгээд нь өмнө нь цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан бөгөөд ял шийтгэгдэж байсан юм.