Гурван настай хүүг зодсон Э бусдын залилсан хэргээр 9 жилийн хорих ялаар шийтгүүлсэн ч давж заалджээ

 Хууль эрх зүй
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:gurwan nastai huugiin aaw/MPA PHOTO 2020-7-6333.jpg

Хамтран амьдрагчийнхаа 3 настай хүүг ухаангүй болтол нь зодсон хэрэг энэ оны гуравдугаар сард гарсан. Тэгвэл хүүг зодсон Э-гийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн билээ.

Хэрэгтэн Э нь 3 настай хүүд гэмтэл учруулхаасаа өмнө бусдыг залилсан хэргээр 9 жилийн ял авсан бөгөөд уг хэргээ давж заалдаж байгаа аж. Энэхүү хэргээ шийдвэрлэсний дараа хүүхдийг зодсон хэрэг дээрээ дахин шийтгэгдэх ёстой юм.