ҮСХ БНСУ-ын Статистикийн газартай хамтран төсөл хэрэгжүүлнэ

Хоосон
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:3x3/6.jpg
legacy:5 Шар/6.jpg

БНСУ-ын Статистикийн газар болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага хамтран “Ази, Зүүн Өмнөд Ази, БНСУ-ын хөгжлийг ДНБ-ээс өөр үзүүлэлтээр хэмжих нь” олон улсын бага хурлыг БНСУ-ын Сөүл хотод энэ сарын 18-22-нд зохион байгуулж байна.

Бага хурлын үеэр Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа болон БНСУ-ын Статистикийн газрын дарга Ли Хёонг Ил нар уулзаж, Монгол Улсад Статистикийн мэдээллийн нэгдсэн сан үүсгэх төслийн талаар онцлон ярилцлаа.

legacy:5 Шар/7.jpg

Эргэн сануулахад, 2023 оны долдугаар сард “Төрийн нэгдсэн мэдээллийн сан” зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулж, талууд төслийг 2024 оноос хэрэгжүүлэхээр тохиролцсон билээ.