Хуучин Олимпын хорооны газарт олимпын аварга Э.Бадар-Ууган 15 давхар барилга барих зөвшөөрөл авч, барилгын ажлаа эхлүүлсэн үү

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Badar-Uugan/gazar/379644668_889928912653098_1729770677087993590_n.png

Олимпын аварга Э.Бадар-Ууган МҮОХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Даргаар ажилладаг. Тэрбээр өөрийн үүсгэн байгуулж, хувьцааг нь эзэмшдэг, эхнэр Х.Азжаргал нь захирлаар нь ажилладаг “Өөжин мэд" эмнэлгийг МҮОХ-ны мэдэлд байсан 2971 м2 газарт барьсан гэх шүүмжлэл одоо ч олны эгдүүцлийг хүргэдэг.

Уг эмнэлгийн нийт талбайн хэмжээ нь 1980м2 буюу өнөөдрийн зах зээлийн 15 тэрбум орчим үнэ өртөгтэй аж. МҮОХ-ны мэдэлд байсан 2971 м.кв уг газрыг Нийслэлийн засаг даргын 2018.02.27-ны А163 тоот захирамжаар “Өөжин” ХХК-нд газрыг нөхөн сэргээх зориулалтаар эзэмшүүлсэн байдаг аж. Улсын бүртгэлийн байгууллагаас 1890 м.кв талбайтай Тамирчдын сэргээлтийн төв зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2206008778 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон байна.

Гэтэл Олимпын аварга Э.Бадар-Ууган олимпын хорооны мэдэлд байсан газар дээр дахин 15 давхар цамхаг барихаар болсон гэх мэдээлэл цацагдаж эхэллээ. Уг барилгыг мөн өөрийн хувьцаа эзэмшдэг “Өөжин” ХХК-аараа барихаар болсон тухай мэдээлсэн байна. Уг барилгын зөвшөөрөл нь 2023 оны 9-р сарын 13-ны өдөр гарсан гэжээ.

Энэ тухай бид үргэлжлүүлэн мэдээлэх болно.

legacy:Badar-Uugan/gazar/384210513_1599059650628369_8812153550836853418_n.jpg legacy:Badar-Uugan/gazar/384254741_1729483464182915_491265933803385738_n.jpg