СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 5 настай хүүхэд 10 давхрын цонхноос унаж амь насаа алджээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
10
legacy:TSEG/338521777_209159041756321_8721025497400063696_n.png

Сонгинохайрхан дүүргийн …. дугаар хорооны нутаг дэвсгэрт 10 давхрын цонхоор 5 настай хүүхэд унаж, амь хохирсон харамсалтай хэрэг өчигдөр бүртгэгдсэн байна.

Эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна.

ҮҮНД:

1. Орон сууцны цонх, тагтанд төмөр хаалт, хязгаарлалт заавал хийх..
2. Цонх, тагт, хаалтын аюулгүй байдлыг тогтмол шалгах.
3. Ялаа, шумуул нэвтрэхээс сэргийлэх тор нь өндрөөс унахаас сэргийлэх зориулалтгүй болохыг анхаарах.
4. Бага насны хүүхдийг харгалзах хүнгүй бүү үлдээ.

Аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэргэжлийн байгууллагуудын өгч буй зөвлөмжийг ажил, амьдралдаа хэвшил болохыг анхааруулж байна.