Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Сураггүй алга болсон байсан өндөр настан сайн дураараа туслах малчнаар ажиллахаар Өвөрхангай аймагт очсон байжээ
10

Өнгөрөгч есдүгээр сарын 15-ны өдөр сураггүй алга болсон гэж цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлагдаж байсан өндөр настан сайн дураараа Өвөрхангай аймгийн Хархорин суманд айлд туслах малчин болсон байжээ.
Энэ талаар ЦЕГ-аас "Сураггүй алга болсон гэх ахмад настан Т.Н-ыг Өвөрхангай аймгийн Хархорин сумаас олж тогтоон ар гэртэй нь холбогдсон. Тэрбээр сайн дураараа мал маллаад амьдарна гэдгээ илэрхийлсэн" гэж мэдээллээ.

.webp)
.webp)
