ЦЕГ: Цагдаагийн хуурамч хувцастай хүн хүүхэд хулгайлахыг завдсан гэх мэдээллийг шалгаж байна

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:TSEG/huuhed/386877451_1065021604659659_363194444201644110_n.png

Иргэн Б.Мягмаржин өчигдөр цахим хуудастаа "За хүмүүс минь болгоомжтой байгаарай. Цагдаагийн хуурамч хувцастай хүн хүүхдийг минь хулгайлахыг завдлаа.

Цагдаа дээр мэдүүлэг өгч байтал бас нэг 8 настай хүүхэд алга болсон гээд бөөн юм болж байна шүү бурхан минь" хэмээн нийтэлсэн.

Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад "Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Дүнг гарсан даруйд мэдээлэл өгнө" хэмээлээ.