УБЦТС: Гэмтэл үүссэн тул иргэд өнөөдөр хэрэглээгээ танахгүй бол оргил цагаар цахилгаан тасарч болзошгүй

Хоосон
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:УБЦТС/385490652_663554675787642_2951290984968315947_n.png

Өнөөдөр буюу аравдугаар сарын 04-ны өдрийн 18 цагаас 22 цагийн хооронд Улаанбаатар хот даяар цахилгаан хязгаарлана гэх мэдээлэл цахим орчинд тархсан.

Уг асуудлаар УБЦТС-аас тодруулахад " Үүссэн гэмтэлтэй холбоотой өнөөдөр 17:00-22:00 цаг буюу оргил цагаар иргэд хэрэглээгээ танах шаардлагатай байна. Өндөр ачаалал үүсэхгүй бол цахилгаан хязгаарлах эрсдэл байхгүй" гэх мэдээллийг өглөө.