Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Охиныг эрэн хайх ажиллагаанд ОБЕГ-аас нисдэг тэрэг гаргаж, эрэн хайх ажиллагаанд 700 гаруй хүн оролцож байна
00

Дорноговь аймагт алга болсон 12 настай охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Охин алга болоод 2 хонож байна. Улмаар ОБЕГ-аас Мандах сум руу нисдэг тэрэг гаргахаар болжээ.
Үүнтэй холбогдуулан Аймгийн онцгой комиссын бие бүрэлдэхүүн бэлтгэл ажлыг хангаж байна. Одоогоор охиныг хайх ажилд 700 гаруй хүн оролцож байгаа аж.
Сануулахад, охиныг авч явсан машины жолоочийг олж тогтоосон бөгөөд тэрбээр "охиныг хөнөөсөн, хөнөөгөөгүй" зэрэг зөрүүтэй мэдүүлэг өгч мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулж байна хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлсэн билээ.

.webp)

