“Иргэд машиныхаа дугаарыг хаячихаад цагдаад мэдэгдэлгүй шинэ дугаар авдаг нь хаясан дугаар нь гэмт хэрэгт ашиглагдах магадлалыг бий болгодог“

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:aziin dugaar/386888694_851782893049809_5196683567233471627_n.jpg

Дорноговь аймагт алга болсон 12 настай охиныг машиндаа суулган авч явсан жолооч өдгөө саатуулагдаад буй. Гэвч тэрбээр өөр, өөр мэдүүлэг өгч мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж, удаашруулж байгаа юм. Тэрбээр машиныхаа өнгийг өөрчилсөн, дугаараа өөрчилсөн, өөр дугаар зүүсэн зэрэг нь нотлогдоод буй.

Тэгвэл уг асуудалд Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал "Сэжигтэн машиндаа хуурамч дугаар зүүгээд явж байсан нь ТОГТООГДСОН. Иргэд машиныхаа дугаарыг энд тэнд хаячихаад хаясан гээсэн гэж цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй дахин шинийг авчихдаг. Энэ нь ийм төрлийн гэмт хэрэгт ашиглагдах магадлалыг бий болгодог" хэмээлээ.