Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагын шинэ ерөнхийлөгчөөр хурандаа Ц.Уугангэрэлийг томилов
00

Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийн талаар холбогдох сайд нар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагын шинэ ерөнхийлөгчөөр Ц.Уугангэрэлийг томилсон талаар мэдээллээ. Тодруулбал,
"ДЭҮТ-ийн үйл ажиллагааг мэддэг учир хурандаа Ц.Уугангэрэлийг томиллоо. Тэрбээр энэ байгууллагын шинэ бүтэц, зохион байгуулалтыг хийж, хэрэгжүүлэх үүрэгтэйгээр сонгогдож ажиллаж байна" гэсэн юм.



