Хүүхдийн эрхийг хангах асуудлаарх хяналтын СОНСГОЛ өнөөдөр болно

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:2025/11/395934237_318606007460538_7926084959710742771_n.png

Хүүхдийн эрхийг хангах асуудлаар хяналтын сонсгол зохион байгуулахаар болсон. Сонсголыг УИХ-ыг гишүүн Ц.Мөнхцэцэг ахлах юм. Тэгвэл сонсгол өнөөдөр Төрийн ордонд 10.00 цагаас болно.

Сануулахад, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Баярсайхан нар Хүүхдийн эрхийн асуудлаар хяналтын сонсгол зохион байгуулах саналыг энэ сарын эхээр гаргасан. Эл саналын дагуу хяналтын сонсгол зохион байгуулах ажлыг зохион байгуулахыг УИХ-ын дарга Г.Занданшатар холбогдох байнгын хороонд даалгаад байсан билээ.