Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ц.Мөнхцэцэг: Хүүхдийн эрхийг хамгаалах хяналтын сонсголоос гарсан дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэх боломжтой
00

Хүүхдийн эрхийг хамгаалах, хангах тухай УИХ-ын ерөнхий сонсгол эхэллээ. Өнөөдрийн сонсголыг УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг даргалж байгаа юм. Тэрбээр,
"Өнөөдрийн сонсголын оролцогчдын санал зөвлөмжүүдийг үндэслэн ХЗБХ, Хүний эрхийн дэд хороо санал дүгнэлт гаргана. Улмаар энэхүү санал дүгнэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх, шаардлагатай тохиолдолд тогтоол гаргана.
2024 оны төсөв хэлэлцэж байгаа энэ үед гишүүд үг хэлэх явцдаа давхар байнгын хороонд ажиллаж байгаа. Үндсэн 3 илтгэл 10-15 минут үргэлжилнэ" хэмээв.



