Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Хуульч Б.Буянжаргал: Түр хамгаалах байрны түлхүүрийг ямар ч арга хэмжээ авахаа мэдэхгүй нэг хүн эзэмшиж байдаг
00

Хүүхдийн эрхийг хамгаалах, хангах тухай УИХ-ын ерөнхий сонсгол үргэлжилж байна.
Энэ үеэр Хуульч Б.Буянжаргал "Өмгөөлөгчид гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүддээ хуулийн дагуу зөвлөгөө өгөхөөр түр хамгаалах байранд хүүхдээ аваачдаг ч 7-14 хоног л байдаг. Түүнээс цааш хугацаагаа сунгаж чаддаггүй. Удаан хугацаанд байсан ч гэсэн нэг хүн түр хамгаалах байрны түлхүүрийг эзэмшиж байдаг. Тэр хүн зөвхөн түлхүүрийг л мэдэж байгаа болохоос биш өөр ямар арга хэмжээ авахаа мэддэггүй.
Мөн тэнд сэтгэлзүйч байх ёстой байтал сэтгэлзүйчийн орон тоо байдаггүй" хэмээлээ.



