Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын шүүх хурлыг ирэх сарын 13-ны өдөр хүртэл хойшлууллаа

Хоосон
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:Ganhuyag ETT/252469484_1006307183247674_7116078189023643927_n.jpg

"Нүүрсний" гэх хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч гэрч, оролцогчдын эрц бүрдээгүй тул хойшлуулж өгөхийг өмгөөлөгч нарын зүгээс хүслээ.

Ийнхүү шүүгчид саналыг хүлээн авч шүүх хурлыг 12 дугаар сарын 13-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлууллаа.