Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад шинэ жилийн баяр тэмдэглэхгүй байх зөвлөмж хүргүүллээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:SHINE JIL/321304444_707575164114983_4771085276244349286_n.png

Боловсролын ерөнхий газраас шинэ жилийн баяртай холбогдуулан цэцэрлэг, сургуулийн удирдлагуудад дараах зөвлөмжүүдийг хүргүүллээ. Тухайлбал,

-Шинэ жилийн баяр, багт наадам, урлагийн наадам зэргээр төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулахгүй байх;

-Шинэ жилийн баяр тэмдэглэх нэрийдлээр суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн дарамт үүсгэхээс сэргийлэх;

-Анги чимэглэх, суралцагчдад бэлэг бэлдэх гэх мэтээр хавтгайруулж албадаж төлбөр хураамж шаардахгүй байх;

-Жигд хувцас зэрэг материаллаг зүйлд ач холбогдол өгөхөөс илүүтэй шинээр сурсан мэдсэнээ тайлагнахад анхаарах;

-Ялгаварлан гадуурхалтаас сэргийлж, хүүхэд бүрийн тэгш эрхийг хангаж, ялгаатай байдал үүсэхээс сэргийлэх зөвлөмжийг хүргүүлсэн байна.

Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар