Улаанбаатарт -25 хэм хүйтэн, цас орохгүй

Бусад
Turbat
Унших: 1 мин
00
legacy:2026/01/d9.jpg

Өнөө маргааш ихэнх нутгаар цаг агаар тогтуун жавартай хүйтэн байна.

12-р сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -35...-37 градус, бусад хэсгээр -30...-32 градус, өдөртөө -24...-26 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -34...-36 градус, өдөртөө -24...-26 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -35...-37 градус, өдөртөө -25...-27 градус хүйтэн байна.