Маргааш Улаанбаатарт -22 хэмийн хүйтэн, цас орохгүй

Бусад
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:tsag agaar uwul/314661417_813189509933719_4025651895665156688_n.jpg

Арванхоёрдугаар сарын 16-ны 20 цагаас арванхоёрдугаар сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -39...-41 градус, бусад хэсгээр -30...-32 градус, өдөртөө -21...-23 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -38...-40 градус, өдөртөө -25...-27 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -37...-39 градус, өдөртөө -24...-26 градус хүйтэн байна.