П.Сайнзориг: Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг хугацаанаас нь өмнө цуцлах боломжтой

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2025/05/252469484_1006307183247674_7116078189023643927_ncopy15.jpg

Өнөөдрөөс эхлэн нэгдүгээр сарын 31-нийг дуустал автомашины улсын дугаарын сүүлийн орныг тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулахаар болсон билээ.

Энэ талаар Хотын даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг "Түгжрэлийг бууруулах үүднээс тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор төгссөн байдлаар замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг гаргасан. Замын хөдөлгөөний нөхцөл байдал, холбогдох мэргэжлийн байгууллагын саналыг харгалзан хугацаанаас нь өмнө өөрчлөлт оруулах болно. Нийтийн тээврийн сүлжээ, чиглэлийн төлөвлөлтийг шуурхай сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх бүхий л боломжийг дайчлан ажиллана" гэв.

tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    хүннү

    Та нар мэдрэмжтэй ажилаач. Сая хот түгжирсэн. Энэ нь бензин шатхууны хомсдолтой холбоотой. Жолооч нар бензин хайж баахан нааш цааш явцгаасан. Арай гэж олдсон балга бензинд очерлоод таг зогссон. Машинтай хүн болгон ажил төрлөө орхин бүгд гудамжинд гарч бензин хайсан. Бензин шатхуун хэвийн олдоцтой байсан түжрэл нэмэгдэхгүй байсан. Энэ удаагийн бүх шийдвэрүүд цаг үеээ олоогүй шийдвэр. Жинхэн дугаарын хязгаарлалтыг 1-р сарын 25-наас 2-р сарын 10 хүртэл хийх байсан. Яагаад гэхээр монголчуудын уламжлалт баяр “Цагаан сар”-ын бэлтгэл ажил ид оволздог үе. Иргэд ч үүнийг хүлээн зөвшөөр сурчихсан. Одооны энэ хязгаарлалт 2-р сарын1-нд цуцлагдах нь. 10 хүртэл нам зогсох уу? Та нар хотыг удирдах чадваргүй нэг үгээр “муу” дүн авлаа.