ТЦА: Дугаарын хязгаарлалт зөрчвөл 20 мянгаар, дугаараа сольж зүүвэл 50 мянгаар торгож, 3 сараар эрх хасна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:teevriin tsagdaa/цагдаа.jpg

Өнөөдрөөс тэгш, сондгой дугаараар ангилан замын хөдөлгөөнд оролцуулж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор "Хязгаарлалт зөрчсөн тохиолдолд замын хөдөлгөөнд оролцох эрхийг хасна" гэх мэдээлэл гараад буй.

Энэ талаар ТЦА-наас тодруулахад, "Хязгаарлалт зөрчиж хөдөлгөөнд оролцсон тохиолдолд 20 мянган төгрөгөөр торгож, улсын дугаар сольж зүүх, зориудаар нуун далдалсан тохиолдолд 50 мянган төгрөгөөр торгож, жолоо барих эрхийг 3 сараар хасна" хэмээн тайлбарласан юм.