Дугаарын хязгаарлалт зөрчсөн жолоочийг 250 мянган төгрөгөөр торгожээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:Zamiin tugjee/dugaariin .jpg

Олон нийтийн цахим сүлжээнд нэр бүхий сайтаас "Тэгш, сондгойн хязгаарлалтыг жолооч нар эсэргүүцэж байна” гэх нэртэй бичлэг мэдээлэл нийтэлжээ.

Энэ талаар тодруулахад, Баянгол дүүргийн 26 дугаар хороо, “Алтай” хотхоны урд талын замд “Приус 20” тээврийн хэрэгслийн жолооч Д нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нийтээр дагаж мөрдөхөөр эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэр, алба хаагчийн хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн үйлдэл гарчээ.

Дээрх үйлдэлд тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 250 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    хүннү

    Орлого нь биелэхгүй төсвийн алдагдалаа жолооч нараас бүрдүүлж байга юм уу? Та нар өөрснөө бүтээн босголт хийхгүй юм уу? Амар аргаар мөнгө босгох гээд хар хүйтэнд хэдэн цагдаа нараа гудамжинд гаргаж эрүүл мэндийг нь золиослох хэрэггүй. 40 гараад л наад залуусын чинь бөөр муудаж,түрүү булчирхай нь үрэвсэж эхлэнэ. Цагдаа гэлтгүй хотын иргэд автобусны буудал дээр босоогоороо хөлдөх шахаж байна. Автобусны мөнгийг нь МАН-ны угшилтангууд цавчаад дуусагасан. Улаанбаатарчууд унах унаагүй, суух автобусгүй хоёр дахь өдөртөө золгож байна. Нямбаатар чи ажлаа тараад автобусаар харь. Гэр чинь хаана вэ? хамт явая.