Улаанбаатарт шөнөдөө -32, өдөртөө -22 хэм хүйтэн

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:tsag agaar/tsag agaar uwul/257551573_221790690026247_7710952133625062076_n.jpg

2023 оны 12-р сарын 20-ны 20 цагаас 12-р сарын 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар цэлмэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -38...-40 градус, бусад хэсгээр -31...-33 градус, өдөртөө -21...-23 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -36….-38 градус, өдөртөө -23...-25 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -37...-39 градус, өдөртөө -24...-26 градус хүйтэн байна.