ОБЕГ: Туул голын мөс цөмөрч, хоёр автомашин суусан байсныг татан гаргав

Бусад
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2025/01/мөс цөмрөх (1).jpg

Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Их ам” гэдэг газар Суудлын автомашин Туул голын мөсөнд цөмөрч суусан тухай дуудлага мэдээлэл энэ сарын 21-ний өдрийн 03:10 цагт ОБГ-т ирсэн байна.

Дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн У-ын Тоёота приус-30 загварын суудлын автомашин, иргэн Б-ийн Мини күүпер загварын суудлын автомашинууд “Туул” голын мөсөнд цөмөрсөн суусан байсныг ажиллаж татан гаргажээ.