СОНСГОЛ: Д.Сумъяабазар гэрчээр оролцохоор Төрийн ордонд иржээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Sumyabazar/188239226_584659375773382_4853638689308555627_n.jpg

Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооны хоёр дахь шатны сонсголын сүүлийн өдрөө үргэлжилж буй. Сонсголд дуудагдсан гэрчүүдийн нэрсийн жагсаалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан Д.Сумъяабазарын нэр байв.

Түр хорооноос "Түүнд гэрчээр дуудах мэдэгдэх хуудсыг хүргүүлэх гэсэн боловч холбогдоогүй" хэмээн танилцуулсан. Тэгвэл Д.Сумъяабазар гэрчээр оролцохоор иржээ. Тэрбээр, "Хагас коксжсон шахмал түлш"-ний асуудалд оролцох юм.