Д.Амарбаясгалан: Улстөрийн захиалгаар худал мэдээлэл гаргасанд харамсаж байна. Шүүхэд хандана

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 13 сек
150
legacy:amarbayasgalan/у.jpg

Өчигдөр хаалтаа хийсэн "Нүүрсний" хэргийн нотлох баримтыг хянан шалгах сонсголын үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий "Админерал" ХХК-тай холбоотой мэдээлэл гарсан билээ. Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдэгдлийг гаргажээ. МЭДЭГДЭЛД:

"Бидний нөхөд олон жил бугширсан авлига, далд эдийн засаг, үе залгамжилсан улс төр-бизнесийн бүлэглэл, Эрдэнэтийн 49 хувь, Хөгжлийн банкны чанаргүй зээл, Боловсролын зээлийн сан, нүүрсний хулгай, газрын наймаа зэрэг булхай луйврыг илчлэн дэлгэж, эрс хатуу тэмцэж, алхам алхмаар үр дүнд хүрсээр байна.

Авлигачид амь тавин шахагдахын хэрээр энэ тэмцлийн галыг атгаж манлайлан оролцогчдыг гүтгэн харлуулж, гутаан доромжилж, хагалан бутаргах замаар нийгмийн анхаарлыг үндсэн сэдвүүдээс төөрөлдүүлэх улс төрийн бохир технологи ашигласаар байна. Миний баримталдаг зарчим, эрхэмлэдэг зорилго, хийж буй ажил, гаргаж буй шийдвэрүүд ямар этгээдүүдийн явцуу эрх ашгийг яаж хөндөж буйг би маш сайн мэдэж байна. Улс төрийн байгууллагаас нутгийн зөвлөл хүртэл, мэргэжлийн зөвлөлөөс найз нөхдийн сонирхлын клубыг хүртэл нэгдмэл сонирхолтой этгээд гэж үзвэл хамааралгүй үлдэх хүн нэн цөөн биз ээ.

Миний бие нүүрсний хулгайн эсрэг тэмцэл, нүүрсний хулгайн сонсгол явуулахыг бүр эхнээс нь тууштай дэмжин зүтгэсээр ирсэн. Харин энэ дунд миний талаар улс төрийн захиалгаар илтэд худал мэдээлэл гаргаж тавьсанд харамсаж байна. Тиймээс нэр дурдагдсан эдгээр асуудлууд, элдэв гүтгэлэгт огтоос хамааралгүй гэдгийг ард иргэд, журмын нөхдөдөө илэрхийлж, нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандахаа ийнхүү мэдэгдэж байна. Үнэн худал хоёр ус тос шиг ялгарна гэдэгт итгэл төгс байна" гэжээ.

Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хар ба цагаан, үнэн ба худал. Одоо орилоод нэмэргүй. Эцэст нь, ард олон тэнэг биш! Жүжиг, бодит байдал 2-ыг ялгахтайгаа шүү!

  • З
    Зочин

    Чи ардын намаас хангалттай идэж уусан олоо болих болоогүй юу юманд хэмжээ хязгаар гэж байдаг юм даа

  • З
    Зочин

    Ха ха энэ мэт өлөн царайлсан новшнууд нэг иймэрхүү жүжиг тавилгүй дээ

  • Z
    Zochin

    Оюун-эрдэнэ албан тушаалаа урвуулан ашигласан, хулгай хийсэн, авилга авсан бол надад битгий гомдоорой гээд байсан. Одоо л яахыг нь харж байя даа. Ийм илт хулгайчид арай УИХ-Д НЭР ДЭВШИХ ЭРХ ОЛГОЧИХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ. Олгоод гишүүн болгочихвол хамт хулгай хийсэн нөхөртөө ял завшуулж байгаа юм байна л гэж хардах байх даа.

  • З
    Зочин

    огцруулахгүй бол МАН унахаар болчлоо

  • Z
    Zochin

    Ямарч тэнэг хүн харсан ойлгомжтой л схем байна лээ шүү дээ. Ёстой нөгөө Удаанжаргал, Ганхуяг 2 Баттулгын өрөөнөөс салдаггүй байсан гэдэг шиг өөрийх нь өрөөнөөс салдаггүй байсан Эрхэмбаатар гэж өмгөөлөгч, ЭТТ -ийн ТУЗ -д байсан Амарбат 2-ийгоо ЭТТ гаргах бүх шийдвэрт удирдамж өгдөг ЭМГЛ -д аваачиж чихчихээд өарийнхөө хүссэнээр удирдамж өгүүлээд сууж байдаг байсан биз дээ. Болоогүй тэр 2-тойгоо бас хамтарсан компанитай гэж байгаа. Адманирал гэлүү. Тэр компани шиг түүхгүй, орлогоггүй, мөнгөггүй, ажилчидгүй компани хэзээ ч ЭТТ -гийн тендерт шалгарах боломжгүй. Бүүр тендерийн нөхцлийг нь өөрчлүүлж байгаад шалгарах ямарч боломжгүй. Зүгээрч нэг артаы биш зөвхөн томоос том артай, нөлөөлөлтэй, том хамгаалалтай компанид тийм боломж олдох байх. Бусдыг тэнэг гэж доромжлохоо болино уу. Сонсголд орсон ЭТТ -гийн бүх хүмүүс л ЗГ- ийн шийдвэр, ЭМГЛ болон ТУЗ-ийн шийдвэрийг хэрэгжүүлсээн л гэцгээж байгаа биз дээ. Өө нээрээ өөрөө Засаг дээрээ шийдвэр гаргуулчихдаг юм байна. Ккк

  • О
    Огцор

    Албан тушаалаа өгч огцор дараа шударга үнэний шүүх наранд эмвэл гав зүүхийг шийднэ

  • З
    Зочин

    Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda

  • З
    Зочин

    Таны нөхдийн гаргасан мэдээлэл шүү дээ.

  • 1
    1072

    Shirnen nuurtei novshnuud bas guriij bna

  • И
    Иргэн

    Нотлох баримтаар шинжээчид гаргаж ирсэн шүү

  • И
    ИРГЭН

    энэ тэмцлээ эртхэн эхэлдэг байж. УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСАГ, УЛС ТӨР , ШҮҮХИЙН ТОГТОЛЦООГ НЬ ҮГҮЙ БОЛГОЖ СҮЙРҮҮЛЧИХЭД, ЁС СУРТАХУУН ИТГЭЛ ҮНЭМШЛЭЛ, МӨРӨӨДЛИЙГ НЬ ШАЛБААГТ УГАГААЧИХААД. ӨӨРӨӨ Л ЭНЭ БАЙДЛЫГ БИЙ БОЛГОСОН ХҮНИЙ НЭГ ШДЭЭ. ТЭНГЭРЭЭС БУУГААД ИРСЭН ЮМ ШИГ. ТЭР ШАЛБААГАНДАА ХЭВТЭЖ БАЙЖ

  • З
    ЗОЧИН

    овоо босгоогүй бол шаазгай юун дээр суухав гэдэг бүр манж чин улсын үеэс монголчууд хэлдэг их хэцүү үг шүү.

  • З
    зочин

    Амарбаясгалаан чи худлаа шаах хэрэггүй, Чи Статистикийн дарга Баатарын Батдавааг тавьсан биздээ, чи бүх нүүрсний гэрээг авсан биздээ, Чи Бортээгийн уурхайг авсан биздээ, чи Дарханы хар төмөрлөгийн уурхайг шааж байгаа биздээ, МАН ын хамгийн том авилгач хамгийн том хулгайч нь чи

  • З
    Зочин

    Шинжээчдэд их учир жанцан бна. Ээжээ, ааваа намайг олоорой гээд жаахан хд нүүрээ гараараа дарчихаад хэлдэг шиг л цогц асуудлын өчүүхэн 1 хэсэг дээр ичихгүй хэдэн тоо нэмээд хасчихсан. Тэрийгээ яасан ч тод цолгиун цангинуулан уншдаг юм. Намгийн мэлхий хорвоо ертөнцийг намгаараа л төсөөлдөг гэдэг шиг мега төслийн цогц харилцааг зөвхөн нүүрсний худалдаа мэтээр авч үзээд, бүх төсөлд нэг аргачлал ашиглачихсан. Иым махан толгойтой шинжээчдийн дүгнэлтээр Сонсгол хол явахгүй шүү. Юу үнэн тэр үнэн. Нэг ээмэгтэй шинжээч бнаа, даалгавартай юм уу бгаа чадвар нь тийм юм уу. Эргэж тунгаацгаана биз.