Эхний ээлжийн 35 автобусанд шалгалт хийлээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:yutong bus/yuto.jpg

Өчигдөр /2023.12.27/ БНХАУ-ын Эрээн хотын гаалийн баталгаат агуулах дээр 35 автобус ирсэн. НЗДТГ-ын даргын тушаалаар байгуулсан их багтаамжийн автобусыг хүлээн авахад хяналт тавих Ажлын дэд хэсэг БНХАУ-ын Эрээн хотын гаалийн баталгаат агуулахад ажиллан, автобуснуудыг Монгол Улсын хилээр орж ирэхээс өмнө гэрээнд тусгасан стандарт хэмжээ, техникийн үзүүлэлтийг хангаж байгаа эсэхийг урьдчилсан байдлаар шалгасан байна.

Ийнхүү өчигдөр автобуснуудыг шалгаж, өнөө өглөө /2023.12.28/ тус автобуснууд Улаанбаатар хот руу хөдөллөө.

legacy:yutong bus/shalgalt1.jpg legacy:yutong bus/shalgalt2.jpg legacy:yutong bus/shalgalt3.jpg