Маргааш тэгш тоогоор төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцоно

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:tugjrelgui zam/tugjrel-2.jpg

Энэ сарын 18-наас эхлэн тээврийн хэрэгслүүдийг тэгш, сондгой орноор ангилан хөдөлгөөнд оролцуулж буй. Маргааш /2023.12.29/ бүх нийтийн амралтын өдөр тохиож байгаа.

Өмнө нь бүх нийтийн амралтаар дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй байсан бол энэ удаад үйлчилж байна. Өөрөөр хэлбэл, баасан гарагт /2023.12.29/ тэгш тоогоор төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцох юм.

ЗХУТ-өөс мэдээлэхдээ, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-нд "ТЭГ ЗОГСОЛТ" болж байсныг онцолсон юм.