“S’Outlet” дэлгүүрийн агуулах шатжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:s outlet/71.jpg

Нарны зам дагуу байрлах "S'Outlet" дэлгүүрийн агуулах шатсан байна. Тодруулбал,

"Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Нарны замын 45 дугаар байранд чингэлэг шатаж байна" гэсэн дуудлага урд шөнө /2024.01.02/ 01:53 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын 40 тн-ын багтаамжтай чингэлэг шатаж байсныг ажиллаж унтраасан гэдгийг ОБЕГ-аас мэдээлэв.

Харин "S'Outlet" дэлгүүрээс тодруулах гэсэн боловч "Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

Бичлэгийг: Цахим орчноос...