Дуудлагаар очсон түргэний эмч рүү хутга барин дайрч, эмч цонхоор унаж хөлөө гэмтээжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:turgenii mashin/MPA-PHOTO-2021-4-4359.jpg

Дуудлагаар очсон түргэн тусламжийн эмч рүү хутга барьж дайрсан хэрэг гарчээ. Тодруулбал, 2023 оны арванхоёрдугаар сарын 23-ны 04:50 цагт "47 настай эрэгтэйн даралт ихэссэн" гэх дуудлагын дагуу үзлэг хийхээр очсон эмч рүү тухайн иргэн хутга барьж дайрсан. Улмаар эмч цонхоор үсэрч, баруун хөлөө хугалсан байна.

Дээрх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж буй. Хутга барьсан этгээд нь согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.

tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Түргэн буюу яаралтай тусламж гэдэг нь цус харавсан, зүрхний шигдээс болсон, хүнд гэмтлийн үед өвчтөнд анхны тусламж үзүүлж эмнэлэгт хүргэх үйлчилгээ үзүүлнэ. Түүнээс манайх шиг халуурлаа, даралт ихэслээ, хамраас цус гарлаа, чих өвдлөө г.м дуудлагад явах ёсгүй.