БАРИМТ: Дэлхийн нийт цоохор ирвэсийн 20 хувь нь Монголд байдаг

Бусад
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:8 19/цоохор ирвэс.jpg

Цоохор ирвэсийн тухай сонирхолтой 15 баримтыг уншигч танд танилцуулъя.

Монгол Улс 800-1000 цоохор ирвэстэй, үүний 500-700 нь Алтай-Соёны бүс нутагт амьдардаг.

Цоохор ирвэс Төв Азийн 12 оронд тархан нутагшсан

Дэлхийн нийт цоохор ирвэсийн 20 хувь нь Монголд байдаг.

Цоохор ирвэс “Улаан ном”-д орсон дархан цаазтай амьтан, агнах хориотой.

Цоохор ирвэс хад асгатай өндөр ууланд амьдардаг.

Нутгийн иргэд цоохор ирвэсийг “Өндөр уулын эзэн” гэж авгайлдаг.

Биеийн урт 103-130 см, жин 23-41 кг.

14 метр хүртэл хол үсрэх чадвартай.

Цоохор ирвэс 10-13 жил насалдаг.

Эрийг нь гэнд, эмийг гинс, нялх төлийг нь гүем гэж нэрлэдэг.

Гинс дунджаар 4 сар хээлээ тээдэг.

Гүем 2 нас хүртлээ эхийн хамт амьдардаг.

Аргаль, янгир, тарвага, туулай, мэрэгч амьтдаар хооллодог.

Ихэвчлэн 2-3 гүем төрүүлдэг.

Цоохор ирвэсийн толбо хүний хурууны хээ шиг бодгаль бүрээр өөр байдаг