Өсвөр насны хоёр хүүхэд 60 настай иргэнийг зодож, амь насыг нь хохироожээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/11/338038866_1382534792494845_4611901795034049646_n.png
legacy:TSEG/338038866_1382534792494845_4611901795034049646_n (1).png

2023 оны арванхоёрдугаар сарын 04-ний 07:26 цагт Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хүн хэвтэж байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу эрэн сурвалжлах ажиллагааг камерын тусламжтай зохион байгуулж 60 настай иргэнийг өсвөр насны хоёр хүүхэд зодож амь насыг хохироосон байж болзошгүй үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.