ЗХ-ний 0326 дугаар ангид амиа алдсан цэргийн үхлийн шалтгааныг “ГАДНЫ НӨЛӨӨГҮЙ“ гэж үзжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2023 ontsloh photo/unuruu heleltsuuleg2.jpg

Зэвсэгт хүчний 0326 дугаар ангид алба хааж байсан 21 настай Д "унтаад сэрэгүй" гэх шалтгаанаар амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 13-нд гарсан билээ.

Талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоох шүүх шинжилгээний дүгнэлт оны өмнө гарч, өнгөрсөн долоо хоногт ар гэрийнхэнд нь танилцуулжээ.

Уг дүгнэлтээр цэрэг амиа алдахад гадны нөлөө байгаагүй гэх хариу гарчээ. Ар гэрийнхний зүгээс дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа тул нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр холбогдох байгууллагад хүсэлт гаргаад байна.

Цэрэг нас барсан хэрэгтэй холбогдуулан 0326-р ангийн захирагч, хурандаа Г.Отгонбаярыг арваннэгдүгээр сарын 21-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мөн эрхэлсэн ажил албандаа хариуцлагагүй хандаж, харьяа цэргийн ангиудад сахилгын зөрчил гарч байгаа үндэслэлээр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргалыг албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүргүүлээд байгаа талаар Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээлж байв.

Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.