Хогийн сувагт хог шатаж байсныг бүрэн унтрааж утаажилтын бүсээс 362 иргэнийг аюулгүй гаргажээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2025/03/обег-4.jpg

Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 113 дугаар байрны 2 дугаар орц хогийн сувагт хог шатаж байсныг бүрэн унтрааж, утаажилтын бүсээс 362 иргэнийг аюулгүй гаргажээ.

Тодруулбал, Энэ талаарх дуудлага мэдээлэл нэгдүгээр сарын 11-ний өдрийн 14:46 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид очиж хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраан, утаажилтын бүсээс 362 иргэнийг аюулгүй гаргасан.