Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЦУОШГ: Говь-Алтай, Өмнөговь аймагт харын зуд нүүрлэж өвөлжилт хүндэрч байна
10

Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд 1-38 см цастай, хунгарлаж шуурсан газартаа 60 см хүртэл зузаан цастай байгааг УЦУОШГ-аас мэдээллээ.
Цасны зузаан, нягт харьцангуй бага боловч зундаа гантай байсан Говь-Алтайн Чандмань, Өмнөговийн Гурвантэс, Ноён, Сэврэй зэрэг сумдын нутгаар харын зуд нүүрлэж өвөлжилт хүндэрч байгаа аж.



