Сурагчид өөрийгөө үнэлэх SORIL.EEC.MN цахим систем хэрэглээнд нэвтэрлээ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин 39 сек
220
legacy:3 angi suragch/897.jpg

ЕБС-ийн I-XII ангийн сурагчид SORIL.EEC.MN цахим сорилын системээр өөрийгөө үнэлэх боломжтой болсон талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдээлсэн. Тэрбээр “Боловсролын чанарыг хэмжих хамгийн том хэмжүүр нь үнэлгээ юм. Өнгөрсөн 12 дугаар сард Монгол Улс анх удаа PISA олон улсын боловсролын чанарын үнэлгээнд хамрагдаж 81 орноос 48-д эрэмбэлэгдсэн. Манай улсын 15 настай 7200 гаруй сурагч математик, эх хэл, байгалийн ухааны хичээл болон сэтгэн бодох ур чадвараар үнэлүүлэхэд эх хэлний чадвараар сүүл мушгисан нь анхаарах ёстой чухал асуудал юм.

Боловсролын үнэлгээний төв 2021 оноос сургуулийн, багшийн, хүүхдийн гүйцэтгэлийн үнэлгээг хийж байгаа. Багшийн буюу сургуулийн тавьсан үнэлгээг Боловсролын үнэлгээний төвийн /БҮТ/ үнэлгээтэй харьцуулж үзэхэд 20-70 хувийн зөрүү гардаг.

Тиймээс бид үндэсний үнэлгээний чанарын тогтолцоогоо бэхжүүлэхийн тулд БҮТ-өөс боловсруулсан эцэг эх, асран хамгаалагч болон хүүхдүүд өөрсдөө мэдлэг ур чадвараа үнэлэх, түвшин тогтоох SORIL.EEC.MN цахим сорилын системийг албан ёсоор танилцуулж байна. Өнгөрсөн 7 хоногт нээсэн энэ системээр өнөөдрийн байдлаар 75 мянга орчим хүүхэд эцэг эхчүүдтэйгээ хамтраад өөрсдийнхөө түвшинг тогтоосон мэдээ байна. Бүх шатанд үнэлгээг бодитой тодорхойлох нь хүүхдүүдийн боловсролын хоцрогдлыг арилгахад чухал нөлөөтэй” гэлээ.

Өөрийгөө сорихыг хүссэн суралцагч бүр монгол хэл, математикийн хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадварын түвшнээ тодорхойлох боломжтой. Сорилын үр дүн суралцагчдад ерөнхий ба даалгавар бүрээр шууд харагдах бөгөөд эцэг эх, асран хамгаалагчдад и-мэйл хаягаар нь дэлгэрэнгүй мэдээлэл очих ажээ.

SORIL.EEC.MN цахим сорилын системийг танилцуулах үеэр БҮТ-ийн захирал Л.Ганбат “Сурагчид Soril.eec.mn веб сайтад регистрийн дугаараар нэвтэрч математик болон монгол хэлний хичээлээс сонгон өөрийгөө үнэлэх боломжтой. Ингэхдээ хүүхэд суурь түвшнээс эхлэн өөрийгөө үнэлэх бөгөөд өөрийгөө аль түвшний мэдлэгтэй байна, ямар хичээл дээр хоцрогдолтой байна вэ гэдгээ харж, MEDLE.MN цахим системээр дамжуулан хичээлээ нөхөж үзэх боломжтой.

Ирэх 4 дүгээр сарын 01 гэхэд бүх хичээлийн сорил тестүүд энэхүү системд нэвтэрнэ. Түүнчлэн хүүхэд сайн дурын үндсэн дээр өөрийгөө үнэлэх боломжтой бөгөөд энэхүү үнэлгээний үр дүн нь хувийн хэрэг болон дүнд огт нөлөөлөхгүй" гэж ярьсан юм.

Хуваалцах:220

СЭТГЭГДЭЛ (22)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    Анар

    Өөрийгө үнэлий

  • A
    Azjargal

    Gaigui

  • А
    Анударь

    Таалагдсан шүү

  • Д
    Д Саранчимэг

    goy

  • B
    Bat orgil

    goy

  • T
    Tsetsenbileg

    Goy

  • M
    Monhjin

    Goy

  • Э
    Эрдэнэбулган

    Goy

  • Э
    Эрдэнэбулган

    Гайүй

  • О
    О. Эрдэнэбулган

    ФД10252515

  • У
    Ухаанзаяа

    Goe

  • A
    Amine

    хичээлээ сайн сурах

  • Л
    Лхамсүрэн

    Сайн

  • Н
    Н.Золбаяр

    Ук09260182

  • Т
    Тогосоо

    сайн

  • P
    Pvrewochir

    Mash goy

  • T
    Toogii

    Sain

  • А
    Амина

    Маш сайн

  • А
    Амина

    Өөрийгөө хэрхэн бие даан авч явахаа ойлгосон

  • У
    Уранзаяа

    Маш сайн

  • А
    А.Мустафа

    Сайн

  • Х
    Хулан

    Маш сайн