Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ТОДРУУЛГА: Ханбогд суманд осолд орсон иргэнийг тээвэрлэн авч ирэх нисдэг тэрэг өглөө 08:00 цагт хөөрсөн
00

Цахим орчинд Өмнөговь аймгийн Ханбогд суманд осолд орсон 4 хүүхдийн аав н.Гантулгын биеийн байдал хүнд байгаа тул яаралтай Улаанбаатар хот руу нисдэг тэргээр зөөвөрлөх шаардлагатай байгаа талаарх мэдээлэл гарсан.
Тэгвэл үүн дагуу УОК-ын дарга С.Амарсайхан ОБEГ-т үүрэг өгч Өмнөговь аймгийн Ханбогд суманд осолд орсон иргэнийг авч ирэхээр болсон байна. Иймд бид ОБЕГ-аас нийсдэг тэрэг хөөрсөн эсэхийг тодруулахад, "Иргэн Гантулгыг тээвэрлэн авч ирэх нисдэг тэрэг өнөө өглөө /2023.01.16/ 08:00 цагийн орчим Өмнөговь аймаг руу ниссэн" гэх мэдээллийг өглөө.



