Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЗӨВЛӨМЖ: ЭМД-ын шимтгэлээ давхардуулж төлсөн бол ЭМДЕГ-т өргөдөл гарган буцааж авна
00

ЭМДЕГ-аас ЭМД-ын шимтгэлээ давхардуулж төлсөн тохиолдолд хэрхэн буцаан авах талаар дараах зөвлөмжийг хүргүүллээ. Тодруулбал,
Иргэн та ЭМД-ын шимтгэлээ давхардуулж төлсөн бол ЭМДЕГ-т өргөдөл гаргах бөгөөд өргөдлөө info@emd.gov.mn цахим хаягаар илгээн буцаан олголтоо авах боломжтой юм. Өргөдөлд,
Овог нэр, регистрийн дугаар,
Илүү, давхар төлсөн шилжүүлгийн баримт
Буцаан олголт авах дансны мэдээлэл, холбоо барих утасны дугаараа бичнэ.



