Өнөөдөр дараах байршлуудад 17-20 цагийн хооронд цахилгаан хязгаарлалт хийж болзошгүй

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2026/03/tsakhilgaan.jpg

2024 оны нэгдүгээр сарын 17-ны лхагва гарагт Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан хязгаарлалт хийж болзошгүй байршлуудын хуваарийг УЦТС ТӨХК-аас мэдээллээ. Тодруулбал,

Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд оргил ачааллын 17:00-20:00 цагийн хооронд энэ цагуудад заавал ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, тогоо тохируулахыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байна.

Хязгаарлалт 1-2 цагийн хугацаанд үргэлжилнэ. Тухайн үеийн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс хамаарч хуваарьт өөрчлөлт орох магадлалтай тул нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандана уу.