ТОДРУУЛГА: Салхины зүгээс шалтгаалж Төв цэвэрлэх байгууламжийн үнэр үнэртэж байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:utaa/IMG_0567 copy.jpg

Улаанбаатарт өнөө өглөөнөөс эхлэн үл мэдэгдэх өмхий үнэр гарч байгаа талаар иргэд олон нийтийн сүлжээнд бичсээр байна. Энэ талаар Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас тодрууллаа. НАОБТГ-ын мэргэжилтэн н.Угтахбаяр хэлэхдээ,

"Урьдчилсан дүгнэлтээр хотод тархсан өмхий үнэр нь Төв цэвэрлэх байгууламжаас гарч байна. Иргэд хүхэр үнэртэж байна гэж таамаглаж байгаа. Суурин харуулуудаас харахад, зөвхөн нэгдүгээр хорооллын бүсэд хүхрийн хэмжээ их гарсан. Хэрвээ шахмал түлшнээс өмхий үнэр гарсан бол хүхрийн хэмжээ бүх зүгт өндөр гарна.

Өнөөдөр /2024.01.17/ 04:00 цагийн үеэс эхэлж, өмхий үнэр тархсан. Суурин харуулуудын дүнгээр өглөө салхи баруун урдаас зүүн хойш чиглэж, байхад ихээр үнэртэж байсан. Харин салхины чиглэл өөрчлөгдөхөд үнэр арилж байгаа нь цэвэрлэх байгууламжтай холбоотой" гэсэн юм.

Харин УСУГ-аас тодруулахад, "Таамгаар хандах нь буруу. Ямар нэг байдлаар бохир усны шугам, хоолой задарсан зүйл алга. Цэвэрлэх байгууламж хэвийн ажиллаж байна" гэлээ.

tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    ИРГЭН

    ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖААС ЕР НЬ ЮМ ҮНЭРТЭХ ЁСГҮЙ БИЗ ДЭЭ. САЛХИАР НЯН ҮНЭРТЭЭД Л СУУХ УУ ХОРТОЙ НЬ ХАМТ. ЯАЖ ЭРҮҮЛ ЯВАХ БОЛЖ БАЙНА. МАШ ИХ УТАА ЦУЛ ХҮХХЭР ҮНЭРТЭЭД АМЬСГАЛ ЗҮРХ ЭВГЙТЭНЖ Ү БАЙНА.