СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдэд зүүн болон төвийн аймгуудын нутгаар цасан шуургатай

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/11/250039422_484439259365046_6576021321614845511_n1.jpg

Амралтын өдрүүдэд зарим нутгаар хүйтэн, цасан шуургатай байхыг цаг уурын байгууллагаас мэдээлжээ.

Тодруулбал маргааш буюу 20-нд зүүн аймгуудын нутгаар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах юм байна.

Иймд:

Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;

Онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байх,

Шаардлагатай тохиолдолд замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих,

Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,

Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзахгүй хүнгүй үлдээхгүй байх зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас анхаарууллаа.