2023 онд амаржсан 63.9 мянга хүний 195 нь гэртээ төржээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:tsag agaar shoroon shuurga/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-1.jpg

Улсын хэмжээнд 2023 онд 63.9 мянган эх амаржиж өмнөх оноос 1.2 мянга буюу 1.8 хувиар буурсан байна. Амаржсан эхчүүдийн 195 буюу 0.3 хувь нь гэртээ төрсөн байна.

2023 онд нийт 64.3 мянган хүүхэд төрж, өмнөх оноос 1.3 мянгаар буурчээ.

Нийт төрсөн хүүхдийг сараар нь харахад гуравдугаар сард хамгийн их буюу 5.9 мянган хүүхэд төрсөн бол 12 дугаар сард хамгийн бага буюу 4.9 мянган хүүхэд төржээ.

legacy:tsag agaar shoroon shuurga/420910454_684253773862968_2987044339597137307_n.jpg