Өвөлжилт хүндэрсэн Дорноговь, Төв аймгийн сумдад цэргийнхэн ажиллаж байна

Нийгэм
Turbat
Унших: 1 мин 14 сек
00
legacy:batlan hamgaalah yam/tsereg ovoljilt/414194774_189570477547232_6144566327771245119_n copy.jpg

Өнөөдөр ихэнх нутгаар өвөлжилт хүндэрч, зарим хэсэгт нь цагаан зуд нүүрлээд байна. Зам даваа гүвээ хаагдаж, мал малчин хоёр цасанд боогдож, тэвээрчид төөрөх эрслүүд үүсч буй энэ үед Зэвсэгт хүчний алба хаагчид тухайн орон нутгийн хэсгүүдэд хүч хүчний дэмжлэг үзүүлж эхэлсээр 3 сар өнгөрч байна. Зэвсэгт хүчний алба хаагчид Булган, Төв, Өвөрхангай, Увс, Хөвсгөл, Баянхонгор, Дорноговь аймагт 2023 оны 11 дүгээр сараас хойш орон нутгийн зам давааг техникийн тусламжаар нээх, малчин өрхийг нүүлгэх, өвс тэжээл хүргэх ажлыг тодорхой бүлгүүдээр тасралтгүй гүйцэтгэж байна. Яг энэ цаг үед гэхэд Төв аймгийн Лүн, Эрдэнэсант, Баян-Өнжүүл, Бүрэн сумдад Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл болон 014, 120 дугаар ангийн бүлэг, Дорноговь аймгийн Иххэт суманд Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн бүлэг гээд нийт 9 нэгж техниктэйгээр 20 гаруй цэргийн алба хаагчид зам харгуйг нээх, өвс тэжээл хүргэх ажлыг гүйцэтгэж байна.

legacy:batlan hamgaalah yam/tsereg ovoljilt/414510612_1516121419168411_6876550775103666991_n copy.jpg

Нийгмийн хариуцлагын хүрээнд хүнд хэцүү цаг үед тусалж буй цэргийнхэнд орон нутгийн удирдлага, малчид тээвэрчид талархлаа илэрхийлсээр байгаа юм. Тухайлбал, Төв аймгийн Лүн суманд Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн дэслэгч М.Чойнхороор ахлуулсан 5, Эрдэнэсант суманд Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн ахлах дэслэгч Ц.Энхбаяраар ахлуулсан 4, Баян-Өнжүүл, Бүрэн суманд Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн 6, Дорноговь аймгийн Иххэт суманд Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн ахлах ахлагч Э.Очирбалаар ахлуулсан 4 алба хаагч тус тус цас их хэмжээгээр орсны улмаас үүссэн гамшгийн нөхцөл байдлыг бууруулахаар уртасгасан цагаар ажиллаж байна.

legacy:batlan hamgaalah yam/tsereg ovoljilt/418402859_395391632978305_741083746401504475_n copy.jpg