С.Амарсайхан: Хэрвээ бүх шатанд стандартаа мөрдөж, хэм хэмжээгээ дагадаг, хууль журмаа биелүүлдэг, хяналтаа тавьдаг байсан бол ийм нөхцөлд хүрэхгүй байх боломж байсан

Улс төр
Turbat
Унших: 1 мин
40
legacy:Amarsaihan/300A5909 copy.jpg

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзвар орчимд 60 тн газ тээвэрлэж явсан том оврын автомашин суудлын машинтай мөргөлдсний улмаас дэлбэрч, гал гарсан ноцтой осол гарсан. Гал ойролцоох 60 айлын орон сууц болон иргэдийн автомашин руу тархсан тул цагдаа, онцгойгийнхон хүч нэмэгдүүлэн ажиллаж унтраасан. Мөн галыг унтраахаар ажиллаж байсан 3 алба хаагч харамсалтайгаар амь насаа алдсан байдаг.

Үүнтэй холбогдуулан УОК-оос хуралдаж, шийдвэр гаргасан. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Хэрвээ бүх шатанд стандартаа мөрдөж, хэм хэмжээгээ дагадаг, хууль журмаа биелүүлдэг, хяналтаа тавьдаг байсан бол ийм нөхцөлд хүрэхгүй байх боломж байсан" хэмээлээ.