Н.Лхагвасайхан: Хоёр жолоочоос согтуурлын зэрэг тогтоогдоогүй

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:benzin klonk/штс/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy.jpg

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзвар орчимд 60 тн газ тээвэрлэж явсан том оврын автомашин суудлын машинтай мөргөлдсний улмаас дэлбэрч, гал гарсан ноцтой осол гарсан. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор УОК хуралдаж, мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Цагдаагийн Ерөнхий Газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан "Хоёр жолоочоос согтуурлын зэрэг тогтоогдоогүй. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэх учраас цусны дээж авч шинжилгээний байгууллагад шалгуулахаар явуулсан. Осол улмаас гал гарсан тухай дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад 01.03 цагт ирсэн. Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хөдөлгөөнт эргүүлийнхэн шуурхай очиж хөдөлгөөн зохицуулалт, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр хамгаалалтын бүс тогтоож ажилласан" хэмээн мэдэгдлээ.