ЕБС-ийн сурагчдын гуравдугаар улирлын хичээл Даваа гарагт эхэлнэ

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:batamgalan/suragch.jpg

2023-2024 оны хичээлийн жилд ЕБС-д 781 мянга 178 хүүхэд суралцаж байгаа билээ.

Улсын хэмжээнд 2023 оны арванхоёрдугаар сарын 29-нөөс эхэлсэн ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт дуусгавар болж байна. Бүх ангийн сурагчдын гуравдугаар улирлын хичээл нэгдүгээр сарын 29-ний өдөр буюу ирэх долоо хоногийн Даваа гарагт эхэлнэ. Харин гуравдугаар улирлын амралт дөрөвдүгээр сарын 1-нээс долоо хоног үргэлжлэх аж.

Хичээл эхлэх гэж буйтай холбогдуулан Боловсролын Ерөнхий Газраас/БЕГ/ сургуулийн удирдлагуудад сургууль орчмын аюулгүй байдалд анхаарахыг зөвлөсөн байна. Үүнд:

-Сургууль орчмын цас мөсийг цэвэрлэж, халтиргаагүй болгох

-Хүүхэд халтирах, мөргөх аливаа зүйлсийг илрүүлж, зөөлөвч хамгаалалт хийх

-Биеийн тамирын заал, тоглоомын талбайд үзлэг хийж, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэх

-Ил задгай цахилгааны утас байгаа эсэхийг шалгаж, хүүхэд хүрэх эрсдэлгүй болгох

-Ухсан нүх, шуудуу, траншейн болон замын эвдрэлийг таглаж битүүлэх

-Замын нөхцөл байдал, замын тэмдэг тэмдэглэгээг шалгах, засварлах

-"School police" хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлж, сурагчдаа хүлээж авах бэлтгэлээ хангах.