Өнөөдөр иргэдэд зориулсан цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт 58 дугаар сургууль дээр болно

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:suhbaatar duureg/422813970_762754019213378_4673413999257238984_n copy.jpg

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газартай хамтран цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилгын хүрээнд иргэдэд зориулан цахим ур чадвар нэмэгдүүлэх сургалт хуваарийн дагуу хороодод явагдаж байна.

Өчигдөр сургалтад дүүргийн 9-14 дүгээр хорооны иргэд хамрагдсан бол өнөөдөр 15-20 дугаар хорооны иргэдэд зориулан ерөнхий боловсролын 58 дугаар сургууль дээр 11, 14 цагаас зохион байгуулна. Иймд иргэд ТА бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна гэж Сүхбаатар дүүргийн Тамгын газраас мэдээллээ.

Сургалтын агуулгад “Тоон гарын үсэг ба түүний хэрэглээ”, “Цахим ур чадвар”, “Цахим хөгжлийг дэмжих хуулиуд”; “Цахим орчинд хүүхэд хамгаалал, /E-Kids/” сэдвүүд багтаж байгаа аж.