БШУЯ: Сурагчдын амралтыг сунгах шийдвэр гараагүй. Даваа гарагаас хуваарийн дагуу хичээллэнэ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:3 angi suragch/240766244_899767700952130_6148643798046765483_n.jpg

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны наймдугаар сарын 23-ны А/388 дугаар тушаалаар хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан. Ингэснээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралт нэгдүгээр сарын 28-нд дуусч байгаа юм. Гэвч цахим орчинд сурагчдын амралтыг сунгах хэрэгтэй, сунгасан байна гэхчлэн янз бүрийн мэдээлэл гарч буй.

Энэ талаар БШУЯ-наас тодруулахад "Ямарч шийдвэр гараагүй. Сурагчдын амралт даваа гарагаас хуваарийн дагуу орно" гэсэн юм.